2014 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 03-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлажээ. Байгалийн амьтан, ургамлын өдрийг тэмдэглэх болсноор амьтан ургамлыг сурталчлах, хамгааллыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Зарим нүмүүс хуульбусаар ан амьтан агнаж, сүйтгэх эрсдэл гаргасаар байгаа бол зарим тэднийг хамгаалан тэмцсээр буй.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон сумын малчин Л.Энх-Амгалан Хар дэл гэх нутгаар идээшдэг зэрлэг аргаль, янгирыг усалсаар найман жил болжээ.Тэрээр мал хариулгынхаа хажуугаар янгируудаа усалдаг бөгөөд хавар болж газар ус гэсэхтэй зэрэг янгирууд усанд ирэх нь багасдаг байна.