Дундговь аймгийн засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томиллоо

17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны шийдвэрээр Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжилсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаараа Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томилсноор өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авч, төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эрх ашгийг хангаж ажиллахаа илэрхийлэн тамгаа гардаж авлаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here