“Бүсчилсэн хөгжил – Зүүн бүсийн нисэх буудлуудын форум” Дундговь аймагт болж байна

20

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Бүсчилсэн хөгжил – Зүүн бүсийн нисэх буудлуудын форум” энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Дундговь аймгийн төв Мандалговь хотод болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Форумд Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр, Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сэржмаа тэргүүтэй төлөөлөгчид болон зүүн бүсийн нисэх буудлууд болох “Гурвансайхан”, “Чойбалсан”, “Өндөрхаан”, “Баруун-Урт”, “Мандалговь” нисэх буудлын удирдлага, төлөөлөл оролцож байгаа юм. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Форумын үеэр зүүн бүсийн нисэх буудлуудын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцах, харилцан санал бодлоо солилцохоос гадна нисэх буудлуудын удирдлага, ажилтнуудад JCI Монгол академиас “Fish phylosophy” сургалт орох юм. Мөн ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах аж.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here