Монгол Улс, Европын холбооны Ойн түншлэлийн ажлын хэсгийн уулзалт боллоо

17
МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОЙН ТҮНШЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улс, Европын холбооны Ойн түншлэлийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн II уулзалт /2024.10.15/ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.
Энэ удаагийн уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Европын холбоо болон Монголын талын ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Холбогдох яамдын хамтарсан ажлын хэсэг байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой, ашиг шим өндөртэй, экспортод чиглэсэн мал аж ахуйн менежментийг нэвтрүүлэх, Хүнсний аюулгүй байдлыг хангах, газрын доройтлыг бууруулах, хөдөөгийн амжиргааг сайжруулахын зэрэгцээ биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний зорилтод дэмжлэг үзүүлэх санал гаргаснаа танилцууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын 1 сая га талбайд ойн зурвас байгуулснаар газар тариалангий ашиг шим 25 хувиар нэмэгдэнэ. Үүнийг даган ойн аж ахуйнууд олноор бий болж, ажлын байр нэмэгдэх бүрэн боломжтой. Тариаланчид тарьсан модыг услах, бойжуулахаас эхлээд гар бие оролцоно. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрүүд харилцан уялдаатай хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here