Өглөө 08:00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны явцын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Хамгийн анхаарал татсан мэдээлэл бол [Tweet “Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9-р сарын нэгэн хүртэл амраах чиглэл өгчээ.”] Мөн нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.
Түүнчлэн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн.
Энэ дагуу иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб ЗГ-ын чиглэлийн дагуу ярилцаж байна.
Үүнээс гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна, гэжээ.
Маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдаж тодорхой шийдвэр гаргах юм байна.