Тэрээр Энэтхэгийн нэгдсэн мэдээллийн төвийн сурвалжлагчаар ажилладаг бөгөөд анх 3-р сарын 23-нд коронавирусийн шинж тэмдэг үзүүлж, улмаар 3-р сарын 28-ны өдөр Long Island эмнэлэгт хэвтжээ. 66 настай сэтгүүлч Брахм Канчиботла Энэтхэгт хэд хэдэн хэвлэлд ажиллаж байгаад 1992 онд АНУ руу цагаачилсан байна.
[Tweet “Түүний эхнэр Анжана, хүү Судама, охин Сюжана нар амьд үлджээ.”] харамсалтай нь Нью-Йорк дахь хөл хорионоос болж гэр бүлийнхэн нь түүнтэй салах ёс хийж чадахгүйд хүрчээ.Өнөөдрийн байдлаар АНУ-д 368,196 хүн коронавирусийн халдвар авч 10,986 хүн нас бараад байна. Нас барагсдын тал хувь буюу 4 758 нь зөвхөн Нью-Йорк хотод амиа алджээ.