Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газартай иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэх тал дээр хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан, ЗГХХГ-ын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, Нийслэлийн ЗДТГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Ү.Ганболд, Нийслэлийн ЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баттулга нар оролцлоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Нийслэлд тулгамдаад байгаа асуудлууд, хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх, иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэлгүй хүргэдэг болоход хуулиар харьяалуулсан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан уулзалтыг зохион байгуулж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд чухал ажлын эхлэл тавигдлаа гэв.
Мөн Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын үйл ажиллагаагаа уялдуулах, төлөвлөгөө гарган хамтарч ажиллахаар санал солилцлоо.