БНСУ-д 2 сараар саатуулагдаад байсан 55 иргэн эх орондоо ирж байна

1588

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр/2020.04.08/ 264 иргэн ирнэ. Тус онгоц 17:00 цагт буух байсан ч хойшилж 20:18 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахаар болжээ.

Тус онгоцоор ирж буй 264 иргэний 44 нь өндөр настан, 43 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь жирэмсэн, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн ирж байгаа аж. 

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх орондоо авчирч байна.

Эдгээр зорчигчдыг “Автобус-5” ХХК, “Тээвэр ачлал” ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу хүргэх юм байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here