Энэтхэг Улс Пакистаны нутагт дэвсгэрт баллистик пуужин харваж, 9 хүн амь үргэдэж, 38 хүн шархаджээ

241

2025 оны 5-р сарын 6-нд Энэтхэг улс Пакистаны нутаг дэвсгэрт баллистик пуужин харваж, хоёр улсын харилцаа дахин хурцадсан байна. Энэтхэгийн засгийн газар “Синдуур” хэмээх ажиллагаагаар Пакистаны нутаг дэвсгэрт нийт есөн байршилд цохилт өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд үүний улмаас Пакистаны Бахавалпур хотод орших сүмд пуужин тусаж, нэг хүүхэд амиа алджээ. Нийтдээ есөн хүн амь үрэгдэж, 38 хүн шархадсан гэж Пакистаны эрх баригчид мэдээлсэн байна. Энэ нь Энэтхэг 50 гаруй жилийн дараа маргаантай Кашмираас өөр Пакистаны хотуудад цохилт өгсөн үйлдэл юм. 

Энэтхэгийн тал цохилтыг “террорист бүлэглэлүүдийн дэд бүтцийг устгах” зорилгоор өгсөн гэж тайлбарласан бол Пакистан үүнийг “иргэний амь насанд халдсан аймшигт халдлага” хэмээн буруушаажээ.

Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф энэхүү цохилтыг “дайны үйлдэл” хэмээн нэрлэж, “хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн, Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Асиф Энэтхэгийн ямар ч цэргийн үйлдэлд “бүх хүчээр хариу барина” гэж анхааруулжээ. Тэрбээр хоёр талын цөмийн зэвсэгтэй байдлыг онцлон, “энэ нь гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Одоогоор хоёр талын хоорондох мөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг энэхүү хурцадмал байдлыг намжаахыг уриалж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёр улсын хоорондын цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийхийг уриалсан байна.

Энэтхэг, Пакистаны хоорондын энэ хурцадмал байдал нь олон улсын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй тул дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: CNN

хариулах

Please enter your comment!
Please enter your name here