О.Уламсайхан: Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд өөрийн мөнгө гэж байхгүй!

403

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал, зугаацалтай холбоотойгоор иргэд олон нийт Л.Оюун-Эрдэнийг #орлогоо_нотлохыг шаардсаар байна. Мөн шударга ёс нэхсэн зарим хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид ч Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж байна!

HumanZ.mn сайтын эрхлэгч М.Баасандэлгэр: Өдий 28 нас хүртлээ байрны урьдчилгаа хийж чадаагүй бүх монгол залуусын өмнөөс гомдолтой байна!

-Би сэтгүүлч болохоороо эсвэл бизнес хийж байгаадаа, Оюун-Эрдэнэд атаархсандаа ч биш! Зүгээр л хогийн тогтолцоотой нийгмийн эрэг, шураг нь болоод ажиллаж, амьдрах гээд ядаж байгаа, Монгол Улсын жирийн нэгэн 28 настай залуу хүний хувьд үнэхээр шударга бус санагдаж байна.

Би ганцаараа биш, багаараа өдөр бүр, амралтын өдрийг үл харгалзан ажиллаад дөнгөж цалингаа чүүтэй айтай олдог. Тэр цалин маань амьдралд хүрдэггүй. Сайжруулъя гээд хамаг чадлаараа сураад, хөдөлмөрлөөд байхад ямар ч үр дүн байдаггүй.

Гэтэл яахаараа Ерөнхий сайдын 22 настай хүү ингэж туйлдаг юм бэ? Хүн бодно биз дээ, Тэр ямар мөнгөө үрдэг юм бол, яаж үрдэг юм бол? Би ч гэсэн энэ мөнгийг олж чадах ч байсан юм бил үү гээд…Би үнэхээр дутуу байгаад тэр мөнгийг олж чадаагүй бол юм ярихгүй шүү дээ. 

Энэ бол миний асуудал биш. Өдий 28 нас хүртлээ байрны урьдчилгаа хийж чадаагүй бүх монгол залуусын асуудал учраас  Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж байна!

Ноорог.мн сайтын эрхлэгч О.Уламсайхан: Улстөрчид хувь хүн, хувийн амьдрал гэж ярих боломжгүй!

-Улстөрчид хувь хүн, хувийн амьдрал гэж яриад байх юм. Яг үнэндээ Ерөнхий сайд гэдэг бол Засгийн газрын тэргүүн, төсвийн эрх мэдлийг захиран зарцуулж буй гол субьект. Тиймээс тэр хүн хувийн зарцуулалт, хувийн амьдрал гэдэг зүйл яригдах боломжгүй!

2-рт, Аль хэдийн өөрийнх нь хөрөнгө орлоыг харахад 2023 онд 250 саяын жилийн орлоготой. Ийм орлогтой хүний хүүхэд нэг өдрийн дотор найз охиноо баярлуулахын тулд 40 сая төгрөгийн зарлага гаргах ямар ч боломжгүй. Оюун-Эрдэнэ боломжгүй гэж бодоход хүүхэд нь боломжтой юм уу? Хэрэв боломжтой бол нотлоод өгчих. Яагаад гэвэл аав нь ийм субьект!

Яагаад гэвэл энэ хүнд өөрийн мөнгө гэж байхгүй. Цалин авч байгаа бол өрийнх нь мөнгө. Гэхдээ эх үүсвэр нь ард түмний мөнгө.

Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний карьерийн түүхийг нь харахаар ямар ч бизнес байхгүй. Дандаа намын албан тушаал. Нам тийм их цалин, мөнгө өгдөг юм уу? Өгдөг бол хэдийг өгдөг юм? Хүүхэд нь найз охиндоо бенз авч өгөх хэмжээний орлого олдог субьект мөн юм уу?

Тиймээс л орлогоо нотлохыг шаардаж байна!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here