Сүхбаатарын талбайд баригдсан асар хоёр сар гаруйн хугацаанд хотын өнгө үзэмжийг гутаан, байршиж байна. Уг асрыг хэдэн төгрөгөөр авсныг шилэн данс дээр байршуулаагүй байна. Харин уг асар монголд өмнө нь байгаагүй том байгууламж учраас буулгахын тулд ч тендер зарлах талаар Хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.
-Талбай дээрх асрыг хэзээ буулгах вэ?
-Бид буулгах талаар танилцуулж байна. Том байгууламж учраас нээлттэй тендер зарлах уу, нийслэлийн өмчит аж аж ахуйн компаниар бага өртгөөр буулгах уу гээд ярьж байна. Монголд байгаагүй том байгууламж учраас хурааж, хадгалж болохгүй. Хүй долоон худаг юмуу, наадмын талай дээр ААН-үүдэд нээлттэй ашиглуулах байдлаар нээлттэй үнийн санал авна.
-Нийт өртөг нь?
-Энэ асрыг ингэж төв талбайд удаан байлгаж байгаа нь иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна гэж үзэж байна?
-Тийм зүйл байхгүй. Бид аялал жуулчлалын улирлыг уртасгах зорилгоор ажлууд хийгээд явж байна. Хамгийн сүүлийн арга хэмжээ ирэх 7 хоногийн хагас сайн өдөр “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулж дуусаад, хамгийн сайн үнэ өгсөн ААН-д түрээслүүлнэ. Хүй 7 худаг эсвэл төв стадионы хойно багасгаж барина.
















