“Одмөндөр” танин мэдэхүйн сувгийн хөтлөгч Г.Занданхүү:
“Сайн байцгаана уу, нарны аймгийн “ялаанууд аа”. Би “Одмөндөр” сувгийн ялаа Зандаа байна.
Би өөрсдийнхөө тухай товч тайлбарлая. Манайх шинжлэх ухаан, танин мэдэхүйн подкаст хийдэг суваг юм. Өдөр бүр янз бүрийн подкаст оруулна. Дэлхийн түүх, амьтдын ертөнц, одон орон…Энэ бүхнийг эх хэл дээрээ хүргэх гэж зорьдог. Яагаад заавал эх хэл дээрээ түгээж байгаа юм бэ гэж асуулт гарна.
Бямын Ринчен гуай олон жилийн өмнө хариултыг нь хэлчихсэн. “Эх хэл бол эх орон юм” гэсэн.
Бид өдөрт 3 нэвтрүүлэг, 7 хоногт 21 нэвтрүүлэг, сард 90, жилд 1050 нэвтрүүлэг хийхээр зорьж байгаа юм. Яагаад үүнийг ярьсан гэхээр ганцхан жишээтэй холбож хэлье. Оюун-Эрдэнийн Засгийн газарт 16 яам бий. Ганцхан ССОАЖЗЯ-ны эрхэм зорилго нь “Төрд ёс, түүхэн уламжлал, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн…” гээд сайхан уриатай. Манай “Одмөндөр” сувагтай ч тохирдог. Гэтэл ганц л ялгаа бий. Энэ яамны ганц жилийн төсөв нь 600 тэрбум төгрөг! Манай одон орны нэвтрүүлэг дээр тэрбумтай тоо ярьдаг. Тэрбумтай тоог манай “Од орон”, Засгийн газар хоёр дээр л ярьж байна.
Би их мөнгөтэйд нь дургүйцээд байгаа юм биш. Ийм их мөнгөөр юу ч хийхгүй байгаа нь таалагдахгүй байна.
Гэхдээ бид дампуурч магадгүй. Бид өдөр бүр цалин боддог. Маргаашийн цалингаа яах вэ гээд…Манай суваг дампуурвал би хэнд ч гомдохгүй. Гэхдээ жил бүр 600 тэрбумаар юу ч хийхгүй энэ яаманд гомдоно. Цаана дахиад 15 яам бий шүү дээ!
Огцрох амархан уу? Яг үнэндээ амархан биш! Огцрох амархан байдаг нийгмийг бүтээхийн тулд өнөөдөр “огцрох амархан” жагсаал хийж байгаа нь харин надад таалагдаж байна. Та бүхэнд амжилт хүсье!
















