Нийслэлийн Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс дүүргийн Хөгжлийн төвтэй хамтран “Энд бяцхан уушгинууд төлжиж байна” сурталчилгааны материалыг хэвлүүлжээ.
Ингэснээр хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, цэцэрлэг, сургууль, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахгүй байхыг уриалж байгаа юм.
Тус брошурыг хороод болон дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбоотой хамтран хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн ойр орчимд байршуулах юм.