УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Болдог юм болдгоороо болж байна. Парламент дээр баруун жигүүрийн буюу жижиг төрийг, иргэний орон зайг, бизнесийн орон зай, бага татварыг эрхэмлэсэн нам, зүүн жигүүрийн өндөр татвартай, том төрийг эрхэмлэсэн нам хоёр яасан ч нэг тогтоонд орж, эвсэж, хамтарч болохгүй. Энэ хоёр нам хоёр жигүүр дээрээ байгаад, бодлогын ялгаагаа гаргаад, дунд нь байгаа жижиг гэж хэлж болох намууд эвсэл, хамтралд орох замаар явах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын ардчиллын дархлаагаа авч үлдэнэ.
Яагаад гэвэл хоёр гол нам хоорондоо эвсчихээр, парламентын 90 хувь сонгуулиас сонгуулийн хооронд эвсээд байвал сонгууль хийж яах юм. Зардал гаргаж, ард түмнээр тоглож яах юм. Тэгвэл хоёр улс төрийн нам хоорондоо ярьж байгаад суудлаа хуваагаад л авчихъя л даа.
Тиймээс одоо зөв зүг чиг рүү явж байна. Парламентыг эрүүл, зөв мэтгэлцээний талбар болгож, сөрөг хүчинтэй болох хэрэгтэй.
Сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орчихдог байж болохгүй шүү дээ. Энэ даамжирвал улс орны эрх ашигт, парламентад, тусгаар тогтнолд хортой үйл явдал.
















