Ээж хүү хоёр дэлхийн дэвжээнд түүх бүтээж явна

1285

Олон улсын хэмжээний мастер Эрднээгийн Хүүхнээ, хүү Х.Баттүшигийн хамт дэлхийн дэвжээнд түүх бүтээж явна.

Тайвань Улсын Тайпэй хотноо болсон Дэлхийн мастеруудын наадамд 65-69 насны ангилалд ОХМ Э.Хүүхнээ 4 төрөлд оролцож бахдам сайхан амжилт үзүүллээ.

Уртын харайлт-мөнгө

Өндрийн харайлт-мөнгө

Дүүгэр шидэлт-хүрэл

4Х100 м буухиа гүйлт-мөнгөн медаль хүртсэн байна.

Түүний хүү Спортын мастер Х.Баттүшиг нь 40-44 насны ангилалд Монгол Улсын Хөнгөн Атлетикийн 10 төрөлтийн (Дикатлон) түүхэндэх Олон улс, Тив дэлхийн тэмцээнээс АНХНЫ медаль, анхны Алтан медалийг дэлхийн мастеруудын спортын наадмаас Эх орондоо авчирлаа.

Мөн тэрээ Уртын харайлтын төрөлд 27 тамирчинтай өрсөлдөж Хүрэл медаль хүртсэн байна. Эх орныхоо нэрийг Дэлхийн дэвжээнд мандуулж яваа ээж хүү хоёрт спортын өндөр амжилт хүсье!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here