Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль 6-р сарын 3-нд болох бөгөөд сонгуульд 39 настай Ли Жун-Сөок /Lee Jun-seok “Шинэчлэлийн нам”-аас/ нэр дэвшиж байна.
Ли Жун-Сөок (Lee Jun-seok) нь Өмнөд Солонгосын улс төрийн шинэ үеийн төлөөлөгч бөгөөд тэрээр шинэчлэлийн төлөөх үзэл баримтлал, залуу үеийнхний дэмжлэгийг олж авах зорилгоор улс төрийн тавцанд хүчтэй өрсөлдөгч болж байна.
Тэрээр Сөүлийн Шинжлэх Ухааны ахлах сургууль төгссөн, Харвардын их сургуулийг компьютерийн инженерийн чиглэлээр төгссөн байна.
Ли Жун-Сөок /Lee Jun-seok/ 2011 онд улс төрд орж, Пак Гын Хе Ерөнхийлөгчийн удирдлага дор “Сэноори нам”-д нэгдэж, намын түүхэнд хамгийн залуу дээд зөвлөлийн гишүүн болж байжээ.
Сонгуулийн сүүлийн санал асуулгаар Ли Жун-Сөок нь 4%-ийн дэмжлэгтэй байгаа нь сонгуулийн өрсөлдөөнд багахан байр суурьтай байна. Гэсэн хэдий ч түүний залуу үеийн дэмжлэг, шинэчлэлийн төлөөх үзэл баримтлал нь улс төрийн тавцанд шинэ боломжуудыг нээж магадгүй гэж харж байгаа аж.
Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд дараах 3 нэр дэвшигч хамгийн өндөр хувийн саналтай явж байна.
| Lee Jae-myung | Nominated | 623,695 | 89.77% |
|---|---|---|---|
| Kim Dong-yeon | Eliminated | 41,307 | 6.87% |
| Kim Kyoung-soo | Eliminated | 25,512 | 3.36% |
















