Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте 4-р сарын 10-ны өдөр онлайнаар 32 минутын турш мэдэгдэл хийж, сэтгүүлчидтэй нээлттэй асуулт хариулт явуулжээ.
Тэрээр энэхүү мэдэгдэлдээ [Tweet “Италийн бараг 60 гаруй сая хүн амыг гэрийн нөхцөлд байлгах хорио цээрийг 5-р сарын 3 хүртэл сунгахаа онцолжээ.”]Улмаар энэ удаагийнх сүүлчийн сунгалт болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хорио цээрийн хугацаанд хариуцлагатай байж, анхаарал хяналтаа сулруулалгүй, иргэн бүр хорио цээрийн дүрмийг чанд баримтлан улс орон, ард иргэдийн өнөөг хүртэл хийсэн хүчин чармайлт, золиослолыг үгүй хийж, эрсдэлд оруулахгүй байхыг ард иргэдээсээ хүсчээ.
Хэрэв хорио цээрийн дүрмийг үл тоомсорловол энэ хэцүү цаг үеийг даван гарах бус харин дахин эхнээс нь эхлэх эрсдэлтэйг сануулсан байна.