БНХАУ-аас төв Ази руу илгээсэн тусламжийн анхны баг Казахстанд ирлээ

1669
[Tweet “БНХАУ-ын эмнэлгийн баг пүрэв гарагт/2020.04.09/ Казахстаны нийслэл Нур-Султан хотод COVID-19-тэй тэмцэхэд тусламж үзүүлэхээр иржээ.”]

Энэ багийн бүрэлдэхүүнд Шинжаан Уйгурын өөртөө засах орны халдварт хяналт, амьсгалын замын болон хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, клиник эмчилгээний мэргэжилтнүүд багтсан байна.

“Багийн бүх гишүүд COVID-19 өвчнийг эмчлэх болон тархалтыг хянах туршлагатай” гэж тус тусламжийн багийн удирдагч болох Шинжаан Уйгурын өөртөө засах орны Ардын эмнэлгийн дэд ерөнхийлөгч Лу Чэн хэлсэн байна. Мөн тэрээр “Бид өөрсдийн туршлагаа казахын хамтрагчидтай бүрэн хуваалцах болно” гэдгээ хэлжээ.

Казахстаны Эрүүл мэндийн дэд сайд Камалиан Надыров “Хятад улсын COVID-19 өвчнийг эмчлэх, тархвар судлалын шинжилгээ хийх туршлага маш чухал юм.Бид олон улсын хамтрагчдынхаа туршлагыг сайтар судалж байна Хятад улсын мэргэжилтнүүдтэй хийсэн хэлэлцүүлэг маш их хэрэгтэй болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээжээ.

[Tweet “Энэ бол Төв Ази руу COVID-19-тэй тэмцэх зорилгоор илгээсэн анхны анагаах ухааны баг болж байна.”] Жинхэнэ найзын чанар хүнд хэцүү үед танигддаг. Хятад улс вирусийн дайралтад орсон үед хоёр сарын өмнө илгээсэн Казахстаны тусламжийг Хятад улс хэзээ ч мартахгүй. Харилцан дэмжлэг нь Хятад, Казахстаны байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гэрэлтүүлж байна” гэж Казахстанд суугаа элчин сайд Жан Сяо нисэх онгоцны буудал дээр Хятад мэргэжилтнүүдийг угтан авах ажиллагааны үеэр хэлэв. 10 хүний ​​бүрэлдэхүүнтэй  тус баг нь 4,800 N95 амны хаалт, 49,600 ширхэг нэг удаагийн амны хаалт, 2000 хамгаалах хувцас, 2 агааржуулагч болон бусад эм, эмнэлгийн тусламжийг авчирчээ.

[Tweet “Хятадын эмнэлгийн баг Казахстанд, Нур-Султан, Алматы, Караганда зэрэг хотод 15 хоног байх юм.”]
Пүрэв гарагийн байдлаар Казахстанд 781 хүн COVID-19-ийн халдвар авч,8 хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж (ууд): Синьхуа мэдээллийн агентлаг

хариулах

Please enter your comment!
Please enter your name here