БНСУ-ын 21 дахь удаагийн Ерөнхийлөгч И Жэ Мён 49.42%-ын саналаар ялжээ

146
2025 оны 6 сарын 3-ны өдөр БНСУ-ын 21 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж, нийт 5 хүн нэр дэвшсэнээс Ардчилсан намаас нэр дэвшсэн И Жэ Мён 49.42%-ын санал авч ялан, тус улсын түүхэнд хамгийн олон хүний санал авсан (17,287,513 санал) ерөнхийлөгч болжээ.
Энэхүү сонгууль нь өмнөх ерөнхийлөгч болох Юн Сок Ёл хууль бусаар цэргийн онцгой байдал зарлан дотооддоо үймээн дэгдээж огцорсон шалтгаанаас болж явагдсан.
Өмнөд Солонгос хэсэг хугацаанд ерөнхийлөгчгүй байсан тул И Жэ Мён Ерөнхийлөгч шууд үүрэгт ажилдаа оржээ.
Эх сурвалж: Ж. Нармандах

хариулах

Please enter your comment!
Please enter your name here