Сур: Хэрээ дуугарахаар бусад хэрээнүүд дуу дуугаа аваад хүрээд ирдэг үү?
Тэгнэ. Ялангуяа зэрлэг амьтан хүнтэй хамт байгаа учраас их гайхаж байгаа.
Та хэрээгээ юуны махаар хоололдог бэ?
-Одоогоор хонины махаар хооллож байна.
Гэрийн тэжээвэр амьтад зөндөө байхад яагаад заавал хэрээ тэжээж, гаршуулах болсон бэ?
Хэрээ хэр хүнд шувуу бэ?
-Гайхаж л байгаа байх. Хэрээ өөрөө их сониуч шувуу. Одоо яг ард хэрээнүүд ирээд суучихсан байгаа учраас миний хэрээний үс нь босчихсон, бас бүдүүн болчихсон стрэсдээд байх шиг байна. Ерөнхийдөө хэрээ бол олон идэштэй шувуу ногоо, сэг зэм гэх мэтчилэн олон зүйлээр хооллодог.Одоогоор ангаахай байгаа учраас шим тэжээлтэй хоолоор хооллох гэж хичээж өдөртөө чанасан өндаг, махаар хооллодог.
Ангаахай гэхээр төрөөд хэр удаж байгаа бэ?
04 дүгээр сарын 20-нд төрсөн гэж тооцохооор өнөөдөр сар гарантай болж байна.
Болжморын ангаахай шиг жижигхэн байх болов уу гэж бодсон чинь том биетэй байхаар нь их гайхаад байна, энэ ямар учиртай бэ?
Ангаахай маань том байгаа учир нь гудамжинд өдөр бүр тааралддаг бидний мэдэх бусад хэрээнээс өөр л дөө. Энэ маань хон хэрээний төрөлд ордог. Хон хэрээний ангаахай бусад хэрээнээс шиг том байдаг. Идэш ихтэй мөн их чанга дуутай шувуу.
Та яагаад хэрээг тэжээх болсон бэ?
Миний хувьд маш олон төрлийн амьтан тэжээх сонирхолтой. Түүнийхээ хүрээнд тэжээж байгаа. Хүмүүс намайг бөө мөргөлтэй холбож бодоод байгаа юм. Тийм зүйл байхгүй. Би өөрөө иога, бясалгалын багш. Тэр ч утгаараа сүнслэг, ухаалаг чанар нь таалагддаг.
Таны хэрээ ямар үйлдэлүүд хийж сурч байна бэ?
Одоогоор бид 2 гар дээр ирж суух үйлдэлүүд сурч эхлэж байна. Удахгүй дуудахаар ирдэг болно. Мөн зарим улсуудад хэрээ тэжээж гаршуулахыг хориглосон байдаг. Яагаад гэвэл хурдан сурдаг.
Хэрээ гялалзсан зүйлд дуртай учраас хүмүүс хулгай хийлгэж сургасан байдаг. Жишээ нь, бэлэн мөнгө харвал шүүрч зугтаагаад эзэндээ авч ирж өгөх жишээ ч байдаг.
Таны хэддэх удаагийн хэрээ сургалт бэ?
Миний хувьд тэжээж байгаа 3 дахь хон хэрээ.
Гэртээ тэжээж байгаа хэрээ болон байгалийн зэрлэг хэрээний ялгаа юу бэ?
Энэ хэрээгээ би байгалийн зэрлэг хэвээр нь үлдээнэ л дээ. Гэртээ тэжээж байх хугацаандаа байгальдаа ан барих гэх мэтчилэн бүх юмсыг зааж өгөөд нас биенд хүрснийх нь дараа байгальд нь буцааж тавина.
Хэдэн сарын дараа нас биед хүрэх бэ?
2 сарын дараа хангалттай нас биенд хүрнэ. Биеийн хувьд одоо байгаагаас 30 орчим хувь л томрох байх. Зэрлэг байгальд хэрхэн дасан зохицохыг нь зааж өгөөд буцааж тавихгүй бол хүнээс хамааралтай болчихвол насаар нь тэжээх болдог.
Хэрээ хэд насалдаг вэ?
Ер нь бол 150 орчим насална. Худлаа худлаа/инээв/ Хон хэрээ бусад хэрээг бодвол урт насалдаг. Бидний мэдддэг шаазгай гэдэг шувуу байдаг тэр ч гэсэн хэрээний төрөл юм. Хон хэрээ гар дээр бол 30, байгаль дээр бол 20 гаран жил амьдардаг.
Та өмнө нь хэрээ тэжээж сургаж байсан гэж ярисан. Тэр хэрээнүүдээ эргэж очдог уу. Одоо хаана юу хийцгээж байгаа бэ?
Олон хар хэрээ энд тэнд гуагалахаар тэр минь байлгүйдээ, Шаазаа минь байлгүйдээ гэж бодохоос л цаашгүй. Өөрөөр бол хаана юу хийж явж байгааг мэдэх боломжгүй. Анх байгальд тавьсаны дараа эргэж гэрийн цонхон дээр ирэх, гадуур дагаж нисэх үеүүд байдаг байсан. Түүнээс цааш бага багаар байгальдаа дасаад ирэхээ байдаг.
Өндөг байхад нь гэртээ авч ирсэн үү?
Үгүй. Өндөгнөөс нь гаргаад хүний гар дээр ирэх боломжтой үед нь авч ирдэг. Шувуучид судалгаа сайн хийдэг. Хаана, хэдэн хэрээ өндөглөсөн, ангаахайнууд нь хэдэн настай болж байна гэх мэтчилэн мэдээлэлтэй байдаг. Хон хэрээ бол хотын шувуу биш, хотоос гадна зэрлэг байгальд хосоороо амьдардаг. Харин хотын жижиг биетэй хэрээнүүд сүргээрээ амьдардаг. Хон хэрээний гэр бүл хотыг тойроод 60 орчим байдаг.
Орон сууцанд хэрээгээ тэжээдэг шүү дээ. Хэрээ тэжээхэд хөрш айлуудад дуу чимээний асуудлаас эхлээд төвөгтэй зүйл байгаа юу?
Байгаа. Ангаахай байх үедээ их орилдог. Шаардах зүйл их байдаг болохоор тэгдэг байх. Бусад үед орилох үед хоолыг нь өгчихөд орилдоггүй.
Монголчууд хэрээнд дуртай хүмүүс биш шүү дээ. Миний мэдэхээр бусад улсад хэрээг сүлдэндээ залсан ч улс байдаг. Бүр хэрээг алсан хүнийг цаазаар авдаг хуультай гэнэ. Та монголчууддаа хандаж хэрээг цагааруулж хэлээч?
Харин миний хувьд амьтан гэдэг талаасаа чухал байр эзэлдэг. Анх яагаад би хэрхээг сонирхох болсон бэ гэвэл би багаасаа амьд хөгжим их сонсдог учраас хар хувцас өмсөөд явахаар хүмүүс их дүргүй байсан. Тэгээд л бид нар шиг гаднах төрхөөсөө болоод зөвхөн хар өнгөнөөсөө болоод ад үзэгдэж байгаа амьтныг сонирхох болж түүнээс хойш судалж үзэхэд гайхалтай ухаантай шувуу гэдэг нь мэдэгдсэн.
Хэрээ тэжээхийг хүсэх хүүхдүүдэд юу гэж зөвлөх бэ?
Хүүхдүүдэд бол зэрлэг шувуу учраас хэцүү байх болов уу гэж бодож байна. Амархан тэжээх шувуу биш учраас туршлагатай, зорьсон хүмүүс тэжээгээсэй гэж хүсэж байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхд зүс нь хар ч гэсэн, сэтгэл нь цагаан маш ухаалаг шувуу. Аливаа зүйлийг битгий өнгө зүсээр нь дүгнэж байгаарай гэж зөвлөе дөө.















