Д.Цогтбаатар: Хотын гудмаар хүн загнаад яваад байдаг “саарал хувцастай коммунист” дарга шиг ээ болчихсон байна, та нар!

775

Байнгын хорооны хуралдаанаар авто зам ашигласны болон автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн авто замын газраас уг шийдвэрийг иргэдийн санал асуулга явуулалгүй нэмснийг УИХ-ын гишүүд шүүмжилж, хатуу анхаарууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Нийслэлийн авто замын газрын алба хаагчдыг ажилдаа хариуцлагагүй ханддаг, хүн загнахаас өөрөөр ажиллаж чадахгүй байгааг хатуу анхаарууллаа. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах асуудал дээр Ерөнхийлөгч хэлэхдээ “хүн биш хууль, засагладаг улс байна” гэж хэлж байсан. Гэтэл тэнд таван төлгөн коммунист дарга суучихсан хотын гудамжаар хүмүүсийг загнаад явж байдаг “саарал хувцастай коммунист дарга” шигээ болсон байна. Иргэдтэйгээ ямар ч харилцаа байхгүй. Хүмүүс өдөр бүр Ulaanbaatar.mn сайт руу орж та нарт саналаа өгөх үү?

Би та нарыг болдог бол тэр хүнгүй хот Хүннү хот эсвэл Хархорин хотууддаа очиж ажилаасай гэж бодож байна. Учир нь тэр хотууд иргэнгүй учраас.

Та нараас ямар ч иргэдийн машинтай байх эрхийг дээдлье эвсэл аз жаргалтай хотод амьдруулъя, түгжрэлгүй байлгая гэх сэтгэл гарахгүй байна. Тэнд таван дарга сууж байна таван машин, энэ түгжрэл мөн үү, төсвийн зарлага мөн үү, тансаглал мөн үү. Тэгээд та нарын төсөв хэмнэнэ гээд байгаа хаана байна?

Гурван номер дээр сууж байгаа дарга уучлаарай! Танд загнуулах гэж би энд ирээгүй. Та Нямбаатарыгаа очиж загна! УИХ руу  та нар халдахгүй! Бүгдээрээ хэнийг ч хамаагүй загнаж болно гэж андуурч болохгүй!

Бат-Үүл дарга цэцэг алгалсан хот бидэнд өгсөн. Гэвч одоо бүгд түгжрэлтэй, бүгд стрэсстэй бүгдээрээ утаандаа хордож үхэж байна. Нэг гэр бүлийн зургаан хүн хордож үхсэн. Та нараас хэн хариуцлага хүлээсэн юм?

Бүгдээрээ иргэдээ загнаад сууж байдаг. Ийм харицлагагүй ажиллаж, иргэдээсээ вакумжаад тасарчих юм бол бүгд хүнгүй хотын дарга болох хэрэгтэй! Та нар төсөв байхгүйдээ татвар нэмэх гэж байгаа асуудал биш.

Хамгийн ойрын жишээ, Төв шуудангийн замын хавтанг хуулаад чулуужуулаад байж байна. Энэ хавтан зүгээр байсан. Одоо та нар татвар нэмж яах гэж байгаа юм. Та нарын тансаглалд иргэд мөнгө өгөх албагүй. Иргэд өөрсдөө тансаг амьдарч байж дараа нь та нарт татвар өгнө.

Гэтэл иргэд хаана тансаг амьдраад байна? Иргэд энэ хотод өөрийн ажил, амьдралыг зохицуулах гэж хоёр нь хоёр машинтай, зарим машинаа лизэнгээр хүртэл авч байна! Яагаад заавал та нараас зөвшөөрөл авч машин лизэнгээр авах юм. Ийм коммунист сэтгэлгээнээсээ та нар салах хэрэгтэй.

Тэгээд ичихгүй сая долоон зуун мянгын үнэтэй хотын удирдлагууд гэж ярьж байна. Харин та нар эсрэгээрээ дүрэм зөрчиж байгаа жолооч нарт ноогдох хариуцлага, ур чадвар муутай жолооч нарын хариуцлага, авто сургуулиуд гэх мэтээр инжнерийн шийдэл хайх ёстой.

Гэтэл та нарын толгойд татвар нэмэхээс өөр юу ч байхгүй байна. Өнгөрсөн сонгиулаар гадаад болон дотоодод их дээд сургууль төгссөн шилдэг боловсрол эзэмшсэн хүмүүс орж ирлээ гэж ойлгосон гэтэл зүгээр хэдэн коммунистууд орж ирсэн байна!

Та нар ичих хэрэгтэй. Та нараас үнэхээр хүлээх юм алга. Хоёрхон хүнээс санал авчихаад УИХ-ын түвшинд хүртэл асуудал ярьж байна. Та нар хэвлэл мэдээллийн ихэнх хэрэгсэлтэй гэрээ хийчихсэн. Тэд чинь та нарын унгахыг хүртэл магтаж байна.Яагаад хэвлэл мэдээллийхэнтэйгээ гэрээгээ байгуулж энэ асуудлыг яриулаагүй юм?

Бид татвар нэмэх гэж байна, бүх хэвлэл мэдээллийн байгуулгууд нэгдээд үүнийг нээлттэй хэлэлцүүлээд өг гэж хэнд нь хэлээгүй юм бэ? Хэн ч ашигладаггүй пэйжрүүгээ хамаг буруугаа чихчихээд тансаглаад сууж байна. Ичиж амьдрах хэрэгтэй, гэлээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here