Японы Ерөнхий сайд ШИнзо Абэ ням гарагт/2020.04.12/ твиттер хуудаснаа нохойтойгоо буйдан дээр сууж, цай уун, ном уншиж байгаа видеогоо цацжээ.
Тэрээр энэхүү видеогоороо хүмүүст гэртээ байхыг уриалсан мессеж өгөхийг зорьсон байна. Гэвч тус видео нь олон мянган хүний дургүйцлийг хүргэж, ихээхэн хэмжээний шүүмжлэлд өртөөд байна.
友達と会えない。飲み会もできない。
ただ、皆さんのこうした行動によって、多くの命が確実に救われています。そして、今この瞬間も、過酷を極める現場で奮闘して下さっている、医療従事者の皆さんの負担の軽減につながります。お一人お一人のご協力に、心より感謝申し上げます。 pic.twitter.com/VEq1P7EvnL— 安倍晋三 (@AbeShinzo) April 12, 2020
Шүүмжлэгчид “Ийм тансаг байдлыг харуулсан видео хийх нь коронавирусийн дэгдэлтийн үеэр амьжиргаагаа залгуулах гэж байгаа хүмүүсийн зовлонг үл тоомсорлож байгаа хэрэг’’ гэж үзэж байгаа бөгөөд дургүйцлээ илэрхийлсэн олон мянган сэтгэгдлүүдийг үлдээжээ.
Ажлын бус цаг байсан учраас Ерөнхий сайд Шинзо Абэгийн төлөөлөгчид Ням гарагт ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна.
[Tweet “NHK телевизээс ‘’Японд коронавирусийн халдвар авагчдын тоо 6000 давсан’’ гэсэн мэдээллийг бямба гарагт / 2020.04.11/ өгөв.”] Япон улс хүн амын томоохон төвүүдэд коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор онц байдал зарласнаас хойш анхны амралтын өдөр болж байна.