Н.Номтойбаяр: Шадар сайдын албанаас татгалзсан хүн надаас өөр байхгүй шүү

344

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Г.Занданшатарын Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоос татгалзсан. Уг асуудлаараа тэрээр дараах тайлбарыг хэллээ. 

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Юун түрүүнд Ерөнхий сайд Г.Занданшатартай би уулзсан гэдгээ хэлье.  Надад албан ёсоор Засгийн газартаа орж ажиллаач гэдэг саналыг чин сэтгэлээсээ тавьсан. Гэвч Г.Занданшатар сайдад улс төрийн эрх мэдэл байхгүй. Өөрийн хүссэнээр ч танхимаа бүрдүүлж чадаагүй. Би уулзаж ярилцсан хүний хувьд үүнийг нь баттай хэлнэ. Ийм улс төрийн эрх мэдэлгүй сайдаас ажлын үр дүн гарахад маш хэцүү. Хэрэв би Засгийн газарт орж ажилласан бол тодорхой хэмжээний үр дүнд хүрэх ажил хийх ёстой. Гэвч тийм боломж байхгүй байна.

Мөн өмөнх Засгийн газарт ажиллаж байгаад Засгийн газраа түгжилдсэн Исмэл тайж шиг нөхдүүд энэ Засгийн газарт орсон учраас би татгалзах хоёр дахь шалтгаан болсон. Би тагнуулын оффицер хүн. Тагнуулд хэнтэй явахаа сонгож явдаг. Ийм нөхөдтэй хамт нэг засагт ажиллавал дараа нь юу болох вэ.

Шадар сайд С.Амарсайхан ч өөрөө надад сайдын суудлаа өгье гэсэн. Гэхдээ би татгалзсан. Надаас өөр Шадар сайдын суудлаас татгалзсан хүн байхгү шүү. Яагаад гэвэл тэр хүн өнгөрсөн хугацаанд маш олон стандарт, шаардлагуудыш мөрдүүлж ажилласан. Түүнийгээ гүйцээх хэрэгтэй.

Угаасаа ч би сайд, даргын албан тушаалд очих гэж хэн нэгэн дарга, цэргийн үүд хаалга сахиж яваагүй. Миний хүм хүмүүжил ч тийм. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here