Олон улсын валютын сан/ОУВС/-ийн захирал Кристалина Георгиева Дэлхий даяар дэлгэрсэн тахал дэлхийн эдийн засгийн өсөлтийг огцом бууруулж, 1930-аад оны Их хямралаас хойшхи хамгийн том уналтыг бий болгож байна гэжээ. Мөн тэрээр [Tweet “ОУВС-ийн хэтийн төлөв маш их эргэлзээтэй байгааг мэдэгдэв.”]
Хатагтай Кристалина Георгиева дэлхийн эдийн засаг олон хувьсах хүчин зүйлсээс, тухайлбал тахлын үргэлжлэх хугацаанаас хамаарч улам дордож болзошгүй. [Tweet “Хэрэв энэ оны хоёрдугаар хагаст тахал арилах юм бол ОУВС 2021 онд хэсэгчлэн сэргэх төлөвтэй”]байна гэж хэлээд, байдал улам дордож болзошгүйг онцлов.
Хямралд өртсөн хүмүүс, компаниудад цалингийн татаас, ажилгүйдлийн тэтгэмж, зээлийн нөхцөлийг өөрчлөх зэрэг томоохон цаг үеэ олсон зорилтот арга хэмжээ авах нь санхүүгийн системд үзүүлэх дарамтыг багасгахад чухал ач холбогдолтой.
Мөн ОУВС нь ядуу буурай орнуудад ОУВС-ийн өрийн үйлчилгээний төлбөрийг төлөхөд зориулж буцалтгүй тусламжаар олгодог Катастрофын тусламжийн сангаа 200 сая доллараас 1.4 тэрбум ам.долларт хүргэх гэж байна