Баяраа тэмдэглэсэн сайд нар ажлаа тасалж, чуулгандаа суусангүй

260

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд 17 гишүүн чөлөөтэй, 11 гишүүн тасалсан гэх ирцийн мэдээтэй байна. Өөрөөр хэлбэл 30 орчим гишүүн тэр дундаа Засгийн газрын сайд нар чуулгандаа ирээгүй байна.

Учир нь шинээр бүрэлдсэн Засгийн газрын сайд нар өчигдөр/2025.06.18/  тамгаа хүлээж авснаас хойш баяраа тэмдэглэж, архидан согтуурсан гэх мэдээлэл бий. Харин өнөөдөр ийнхүү ажлаа тасалж, чуулгандаа ирсэнгүй. 

Үүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хатуухан шүүмжилж, чуулгандаа ирээгүй сайд нарын нэрсийг зарлалааа. 

Тэрээр, 

-Засгийн газрын гишүүд хаачсан бэ?
Сандагийн Бямбацогт
Болдын Жавхлан
Жадамбын Энхбаяр
Сайнбуяангийн Амарсайхан
Жигжидсүрэнгийн Чинбүрэн
Борхүүгийн Дэлгэрсайхан
Телуйханы Аубакир
Энхтайваны Бат-Амгалан
Ням-Осорын Учрал сайд нар хаачив?
Одоо тэгээд олонх цөөнхөөрөө ялгарч сууж байгаад оруулж ирсэн саналаа унагаад байх юм уу? Одоо жаахан хариуцлагатай хандана шүү!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here