Израил болон Хезболлагийн мөргөлдөөн дайн болох аюултай түвшинд хүрлээ

658

Израил, Ливанд төвтэй Хезболлаг бүлэглэл хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн эрчимжиж, 2025 оны хамгийн том бүс нутгийн хямрал болон хувирч болзошгүй байна.

Хезболлаг 200 пуужин харваж, Израил хариуд нь удирдлагын төвүүдийг бөмбөгдлөө.

Үүнээс үүдэн Израилийн хойд хилийн дагуух 60,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. АНУ, Франц зэрэг улсууд гал зогсоохыг уриалж байгаа ч талууд хэлэлцээ хийхгүй хэвээр байна.

Шинжээчид: “2006 оны Израил-Ливаны дайны хэмжээтэй мөргөлдөөн эхэлж болзошгүй” хэмээн дүгнэж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here