Apple ба OpenAI хүчээ нэгтгэж Google, Microsoft-ийн ноёрхолд цохилт боллоо. 2025 оны 6-р сард болсон WWDC 2025 арга хэмжээний үеэр Apple хиймэл оюуны салбарт цоо шинэ эргэлт хийж, OpenAI-тай хамтарсан “Apple Intelligence” системээ танилцууллаа.
Үүний дараа дэлхийн технологийн гол тоглогчид болох Google, Microsoft-т бодит өрсөлдөөний аюул тулгараад байна. Apple-ийн хамгийн том давуу тал бол тэдний экосистем юм.
Тухайлбал: iPhone, iPad, Mac, Watch зэрэг төхөөрөмжүүд нь бие биетэйгээ шууд холбогдож, A Siri одоо ChatGPT (OpenAI)-тай холбогдож, яриа, бичвэрийн боловсруулалт хийх боломжтой боллоо.
AI нь Photos, Messages, Notes, Mail зэрэг аппуудтай холбогдсон бөгөөд хэрэглэгчдэд сэтгэх, шийдвэр гаргах, бичих, бүтээх үйл ажиллагааг хөнгөвчилөх ажээ.
















