Дэлхийн нефтийн нийлүүлэлтийн дөрөвний нэг хаагдлаа

1694

Иран дөнгөж сая Ормузын буланг хаах шийдвэр гаргаснаа зарлажээ. Ингэснээр дэлхийн нефтийн нийлүүлэлтийн дөрөвний нэг хаагдаж байна. 

2025 оны 6-р сарын 22-нд АНУ агаараас бөмбөгдөлт хийж Ираны гурван цөмийн байгууламжийг устгасны дараа, дэлхийн чухал тээврийн гарц болох Хормузын хоолойг хаах шийдвэрийг Ираны парламент гаргажээ.

Хормузын хоолой нь Персийн буланг Оманы булантай холбодог нарийн сувгаар дэлхийн нефть, хийн 20% нь дамжин өнгөрдөг гол суваг юм. Хэрвээ энэ хоолойг хаавал дэлхий даяарх хэрэглэгчдэд, тэр дундаа Америкчуудын хувьд шатахууны үнэ өсөх магадлалтай.

Гэсэн хэдий ч энэ шийдвэрийг хэрэгжүүлэх эрх мэдэл Ираны Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлд (SNSC) хадгалагддаг. Парламент зөвхөн дэмжиж баталсан байна.

Ираны зүгээс, хэрвээ АНУ Израилийн дайнд оролцвол өөрийгөө хамгаална гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын Зэвсэгт хүчний дарга, генерал Дэн Кэйн хэлэхдээ, Ираны өшөө авалтын эсрэг өндөр бэлэн байдалд орсон бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийг “бараг бүрэн устгасан” гэж мэдэгдсэн.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Хормузын хоолойг хаасан нь мөргөлдөөн хурцатгах алхам” гэж үзэж байгаагаа онцолжээ.

“тэдний хувьд амиа хорлохтой адил алхам болно. Учир нь дэлхий нийтээрээ ираны эсрэг босно гэж би бодож байна,” хэмээн Рубио CBS сувагт өгсөн ярилцлагадаа сэтгүүлч Маргарет Бреннанд хэлжээ.

Түүний энэ мэдэгдэл нь Ираны парламент Хормузын хоолойг хаахыг дэмжсэний дараа, нөхцөл байдал хурцдаж буй үед хийгдсэн юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here