Дональд Трамп: Израил болон Иран хоёр “бүрэн, бүх талын гал зогсоох” тохиролцоонд хүрсэн

458

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан өөрийн сошиал хуудсаар дамжуулан Израил болон Иран хоёр “бүрэн, бүх талын гал зогсоох” тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэв. Энэ тохиролцоо 24 цагийн дотор үе шаттай хэрэгжих юм.

Ираны Гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ:

Хэрвээ Израил 4 цаг гэхэд (Тегераны цагаар) агаарын цохилтоо зогсоовол Иран ч мөн дайралтаа зогсооно гэжээ. Израил уг гал зогсоох тухай албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй боловч 4 цагаас хойш Израилийн довтолгоо болсон талаар мэдээлэл байхгүй байна.

Израилын тал албан ёсны ямар нэгэн тайлбар огт хийгээгүй, байр сууриа илэрхийлээгүй байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here