С.Ганбаатар: У.Хүрэлсүх бол Хэрлэн, Ёндон, Цэнгэлээр дамжуулж мөнгө угаадаг

734

УИХ-ын гишүн С.Ганбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөнгө угаалттай холбоотой баримтуудыг АТГ-т шалгуулахаар өгнө гэдгээ мэдэгдлээ. 

Тэрээр, 

-Би У.Хүрэлсүхийг гурван асуудлаар АТГ-т шалгуулахаар өгнө. У.Хүрэлсүх ойр, тойрны хүрээллүүдээрээ мөнгө угааж байна. Төрийн өмчийн компани, төслүүдээс мөнгө идэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн даргаар Ёндонг тавьсан. Баяжмалын гэрээг та нар яагаад асуухгүй байгаа юм бэ. Эрдэнэтийн Ёндонгийн тендер, мөнгө угаалт дээр Хүрэлсүхийн түрийвч байна. Улаанбаатар төмөр замын Хэрлэн мөнгө Хүрэлсүхийн мөнгө угаалт хийдэг хүн. 

У.Хүрэлсүх Ц.Цэнгэл, Г.Ёндон, Х.Хэрлэн гурваар мөнгө угаадаг, мөнгө иддэг. 

Газрын тосны үйлдвэр гэдэг хэзээ ч баригдахгүй луйвар. Харваас баригдахгүй юмыг эртхэн зогсоогоод үйлдвэр бариач гэж байгаа юм, би. 500 орчим сая доллараар нефть дамжуулах хоолой гэж Норинкотой нийлээд нэг хийсэн ажил байна. Тэрүүгээр нэг дусал ч газрын тос явахгүй. Энэ бол Хүрэлсүхийн хийсэн аижл.

Энэ луйвар байна гэдгийг би ҮАБЗ-ийн дарга Хүрэлсүх рүү 17 хуудас бичиг явуулсан. Одоо АТГ, НҮБ-ын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын парламентын холбоонд өгнө.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here