Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны сая/2020.04.13/ ээлжит бусаар хуралдаж [Tweet “Мөнгөний бодлогын хүүг 1 нэгжээр бууруулж 9 хувьд хүргэлээ.”] [Tweet “Мөн эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгахаар боллоо.”]
Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхээр байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн идэвхжилийг бууруулах, бизнессийн үйл ажиллагааг хумих, зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэхэд ч хүргэж байна.
Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд дээрх шийдвэрүүд үр нөлөөгөө үзүүлнэ гэж харж байна.
[Tweet “Мөн инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно гэж Монгол банк үзэж байна.”]