УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-07-р сарын нэгний дараа нэг иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд, шүүхэд гэр бүлээ цуцлуулахаар гомдол гаргасан байсан. Гэтэл шүүх эвлэрүүлэх хугацаа өгөөд шүүх хуралдаан болох өдрийн өглөө шүүхийн байрнаас 150 метрийн гадна хүчирхийлэл үйлдсэн хүнийхээ гарт хутгалуулж амь насаа алдсан. Ингээд зөвлөмжийн дараа Тахарын албыг байгуулсан. Харамсалтай нь гэрч, хохирогчийг хамгаалдаг энэ байгууллагыг татан буулгасан. Өнөөдөр яг энэ үйл явдал боллоо!
Хэдий болтол хүний амиар бид бодлогын, улс төрийн буруу шийдлийн золиосонд монголчуудаа үхүүлээд, алуулаад дуусах вэ?
Үүнтэй ижил Хуульзүйн байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд Тусгай хяналтын дэд хороо байгуулах гэж байна. Хуульзүйн байнгын хорооны эрхлэх асуудал гээд 17 зүйл байна.
Эрхзүйн үндэс ялын бодлого,
Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа,
Эрхзүйн туслалцаа,
Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого,
Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа… гэх мэтчилэн. Хуулзүйн байнгын хорооны эрхлэх асуудлаар бид хяналт хийж чадахгүй байна. Иргэний үндсэн эрх, хууль дээдлэх зарчим, парламентат ёсныхоо хувьд бид оновчлогдоогүй байна.
















