Шон “Дидди” Комбст 4-5 жилийн ял төлөвлөжээ

200

АНУ-ын супер од Шон “Дидди” Комбсыг шүүх хурал 7 долоо хоног үргэлжилж, 34 гэрчийн мэдүүлгийн дараа шийдвэрээ гаргажээ.

Шон “Дидди” Комбсыг биеэ үнэлэлт зохион байгуулж, хоёр эмэгтэйг муж хооронд тээвэрлэсэн хэмээн 2 зүйл ангиар буруутгаж, шүүх түүнийг гэм буруутайд тооцжээ.

Дээрх зүйл ангийн хохирогчид нь дуучин Кэсси Вентура болон нэрээ нууцалсан өөр нэгэн эмэгтэй багтаж байгаа бөгөөд нэг зүйл анги бүрээр хамгийн ихдээ 10 жилийн хорих ял оноох боломжтой. 

Харин түүнийг илүү хүнд гэмт хэрэг болох Эрүүгийн бүлэглэл байгуулсан, бэлгийн мөлжлөгийн 2 зүйл ангиас цагаатгажээ.

Шүүх хуралдаан ялын дүгнэлтээ танилцуулах хүртэл Дидди батлан даалтад гарах хүсэлт гаргасан ч шүүх түүний “хүчирхийлэл үйлдэх хандлага”-ыг онцлон, батлан даалтаар суллахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Тиймээс Комбс нь Бруклин дэх Холбооны шоронд ял сонсох хүртлээ хоригдох бөгөөд ял оноох урьдчилсан сонсгол нь 2025 оны 7-р сарын 8-нд болох юм байна.

Прокурорууд 4-5 жил (51–63 сар) хорих ял төлөвлөж байгаа бол  өмгөөлөгчид нь 2 жилээс бага ял оноохыг зорьж байгаа ажээ. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here