МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүйг мэдэгджээ

493

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Юун түрүүнд коронавирусийн үед хэрэгжүүлэхий хууль, түүнд тусгагдсан арга хэмжээ, тэр дундаа банкны салбарын шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн УИХ-ын сонгуулийн талаар санал солилцоод [Tweet “МАН-ын бүлэг сонгуулийг хойшлуулахгүй гэдэг нэгдсэн байр сууринд хүрчээ.”]

Улмаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож[Tweet “”ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” гэдгийг мэдэгджээ.”]

ЖДҮХС-аас өөрийн нэр нөлөөгөө ашиглан хамаарал бүхий этгээдүүддээ зээл авч өгсөн гишүүдийн дунд Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нарын нэр тэргүүн эгнээнд яригддаг. Цаашлаад 49 гишүүн холбогдсон гэх мэдээлэл бий. Чухам яг хэдэнд хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь тун удахгүй тодорхой болох биз ээ. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here