Амны хаалт зүүгээгүй иргэдийг торгоно

864

[Tweet “Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 17 иргэн бүртгэгдээд байна.”] Ихэнхдээ гадны улсад байж байгаад тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдээс вирус илэрч байгаа учир иргэд харьцангуй тайван хүлээж авах болсон. Гэвч сүүлдээ хэт тайвшрах, халдваргүйжүүлэлт, хамгаалалтаа сахихаа сулруулах болсон нь илт анзаарагдаж буй. Тийм учраас албаныхан амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга ариутгаж, ариун цэврээ сайтар сахихыг анхааруулсаар байна. 

Иргэдийн үл тоох байдал халдвар тархаахвий гэсэн болгоомжлолыг албаныханд төрүүлж буй учир амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох хуулийн зохицуулалт хийхээр болж байгаа ажээ.  

[Tweet “УИХ-аас Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж, энэ долоо хоногт хэлэлцэн батлахаа УИХ-ын дарга мэдэгдсэн.”] Тэгвэл уг хуулинд коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой болон дагаж мөрдөх бүхий л асуудлыг зүйлчлэх юм. Үүн дотроо [Tweet “амны хаалт зүүгээгүй иргэдийг  торгох зохицуулалтыг тусгаж өгчээ.”]

хариулах

Please enter your comment!
Please enter your name here