461-р ангид хоригдол нас баржээ

759

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22:30 цагт 28 настай Л нас баржээ.

Тухайн хоригдол цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байжээ. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байсан байна.

Эмчилгээг нь үргэлжлүүлж байх явцад биеийн байдал нь хүндэрч, шаардлагатай арга хэмжээ яаралтай авсан ч нас барсан гэх мэдээллийг ШШГЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өглөө. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here