Ж.Чинбүрэн: СЭМҮТ-д нас барагсдын 20 хувь нь буруу оношлогдсон байна!

409

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв/ СЭМҮТ/-тийн талаар ноцтой мэдээлэл хүргэлээ. Тус эмнэлэг санхүүгийн луйвар гаарч, хүний эрхийн зөрчил дээд цэгтээ тулсан бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын шалгалт ч хийгдэж байгаа юм байна.  

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-СЭМҮТ-д нас барсан тохиолдол бүрийн 20 хувь нь онош зөрүүтэй. Удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэгчдийн хүний эрхийг зөрчих тохиолдол байсаар байна. Тухайлбал, хоол хүнсний калорийн хангамж хүрэхгүй байгаагаас нэг сарын хугацаанд хэвтэн эмчлүүлэгчдийн 80 хувь нь дунджаар 3кг жингийн алдагдалд хүрчээ!

Стандартын дагуу 10 эмэгтэй, 15 эрэгтэй тутамд нэг суултуур байх ёстой ч 53 ортой тус эмнэлэгт ганцхан бие засах газар байна! Нэг орон дээр 2 хүн хэвтүүлэн, зарим тохиолдолд бүр газар хэвтүүлдэг байна!

Бэлгийн хүчирхийлэл байгаа талаар үйлчлүүлэгчдээс мөн гомдол ирүүлсэн ч ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

2022-2024 оны хооронд төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527 сая төгрөгийн төлбөрийг “иргэдийг эмнэлэгт хэвтээгүй” мэтээр цуцалж, данснаас буцааж гаргаж авдаг байна. Энэ мөнгөө дотоод ажилчидтиайгаа хуйвалдан, хувийн дансаараа авдаг болохыг тогтоож, шалгаж эхэлжээ.

Мөн “Эрүүл монгол” арга хэмжээг хэрэгжүүлэхээр СЭМҮТ-д 1,3 тэрбумын эрх шилжүүлсэн ч ямар ч хөтөлбөр, төлөвлөөгүйгээр мэргэжлийн бус 14 иргэнтэй гэрээ хийж цалинжуулсан байна. Ингэхдээ санхүүжилтийн эрх шилжүүлээгүй байхад 70 гаруй саяын цалин олгосон. Мөн санхүүгийн эрх хүчингүй болсон байхад 248 саяын 40 гүйлгээ гаргасан зэрэг санхүүгийн олон арван зөрчил илэрчээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here