Израилчүүд сэтгүүлчдийн майхныг бөмбөгдөж Аль-Жазирагийн сурвалжлагч Анас аль-Шариф нарын 5 сэтгүүлч алагджээ

288

Израилийн цэргүүд Газа хотын аль-Шифа эмнэлгийн гадаа байрлаж байсан хэвлэл мэдээллийнхний майханд цохилт өгөхдөө Аль-Жазира телевизийн сурвалжлагч Анас аль-Шариф зэрэг таван ажилтанг устгасан байна.

Израилийн арми уг аллагын хариуцлагыг өөртөө хүлээсэн бөгөөд “аль-Шарифыг Хамас бүлэглэлийн зэвсэгт жигүүрийн ангиудыг удирдсан” гэж худал мэдүүлсэн байна.

Анас аль-Шариф дайн эхэлснээс хойш тэнд сурвалжилга хийж байжээ.

Мөн “Аль-Жазира” сувгийн сурвалжлагч Мохаммед Крейке, зураглаач Ибрахим Захер, Моамен Алива, тэдний туслах Мохаммед Ноуфал нар халдлагад өртөн амь үрэгджээ.

Израилийн Газын зурваст хийсэн дайны улмаас 61,430 хүн амиа алдаж, 153,213 хүн шархаджээ. 2023 оны аравдугаар сарын 7-нд болсон халдлагын үеэр Израильд 1139 хүн амиа алдаж, 200 гаруй хүн олзлогдсон байна.

Media source: Al-Jazeera

хариулах

Please enter your comment!
Please enter your name here