Баянхонгор аймгийн Галуут сумын соёлын өвийн дурсгалт Их дугуй гэх газарт “Гацуурт” компани алт ухахаар улайрч байна

356
Баянхонгор аймгийн Галуут сумын Их Дугуй гэх соёлын өвийн дурсгалт газарт МВ011917 дугаартай ашиглалтын лицензийг “Гацуурт” компанид олгожээ.
Гэвч уг газар нь 2022 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хээрийн ангийн судалгааны тайлангаар 14 тооны дурсгал илрүүлсэн байдаг. Мөн тус газрыг 2017 онд аймгийн тусгай хэрэгцээнд авсан газар юм. Хэрэв уг газарт олборлолт явуулбал эртний түүхэн дурсгалын 14 өвийг устгах аюул  нүүрлэх юм.
Тиймээс нутгийн иргэд, малчид соёлын өвийн дурсгалаа авч үлдэх, малчдын мал бэлчээх талбайг хэвээр нь авч үлдэхийн тулд эсэргүүцэл илэрхийлж, холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад шаардлага хүргүүлжээ.
Гэтэл #Гацуурт ХХК үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хайгуул судалгаа хийсэн эрдэмтэн, судлаачдыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст 1-р хэлтэст шалгуулахаар гомдол өгчээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here