ОХУ-н ерөнхийлөгч Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээр Аляск мужийн Анкориж хот дахь Эльмендорф – Ричардсон цэргийн баазад Ил-96 цэргийн тээврийн нисэх онгоцоор газардлаа.

Энэ уулзалт манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой юм . Учир нь Трамп ОХУ-аас орж ирэх нефьтийн татварыг нэмэгдүүлж байгаа. Хэрэв энэ татвар нэмэгдэх бол Монгол Улс шатахууны хомсдолд орж давхар үнийн хөөрөгдөлд орох эрсдэлтэй юм. Тиймээс шөнө болох уулзалт анхаарал татаж байна.

Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай. Учир нь В.Зеленский нутаг дэвсгэрийн асуудалд буулт хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
















