АНУ-ын Тэргүүн хатагтай Мелана Трамп В.Путинд бичсэн захидал

457

АНУ-ын Ерөнхийлөгё Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Аляаскад уулзахад Д.Трамп В.Путинд тэргүүн хатагтай Мелана Трампын захидлыг дамжуулсан. Харин тэрхүү захидалд АНУ-ын тэргүүн хатагтай юу дурдсан бэ?

АНУ-ын Тэргүүн Хатагтай Меланиа Трамп

2025 оны 8-р сарын 15 Ерөнхийлөгч Путинд,

-Хүүхэд бүрийн зүрхэнд ижилхэн чимээгүй мөрөөдөл байдаг. Тэд тухайн улсын алслагдсан хөдөө тосгонд ч төрсөн бай, эсвэл сүр жавхлант хотын төвд ч төрсөн бай бүгд хайр, боломж, аюулгүй байдлын тухай мөрөөддөг.

Эцэг эхийн хувьд бидний үүрэг бол дараагийн үеийн итгэл, найдварыг  тэтгэх явдал юм. Харин удирдагчдын хувьд хүүхдүүдээ хамгаалах хариуцлага нь зөвхөн цөөн хэдхэн зүйлээр хязгаарлагдахгүй.

Үнэндээ бид хүн бүрийн сэтгэл тайвшрах, ирээдүй нь бүрэн хамгаалагдахуйц нэр төрөөр дүүрэн ертөнцийг бүтээхийн төлөө хичээх ёстой. Энгийн атлаа гүн утгатай ойлголт бол Ерөнхийлөгч Путин, та ч надтай санал нийлэх байх, үе үеийн хүүхдүүдийн амьдрал нь цэвэр, гэгээлэг эхлэлээс урган гардаг. Энэ нь газарзүй, төр засаг, үзэл суртлаас дээгүүр оршдог.

Гэвч өнөөдөр зарим хүүхдүүд инээдээ дуугүй тээхээс аргагүй болжээ. Тэднийг хүрээлсэн харанхуйгаас хол чимээгүйхэн тэсч буй тэр инээд нь ирээдүйг нь булаан авах хүчнүүдийн эсрэг үл дуулгаварласан эсэргүүцэл юм.

Ерөнхийлөгч Путин, та л ганцхан тэдний хөгжим мэт инээдийг эргүүлэн авчрах чадвартай.

Эдгээр хүүхдийн гэгээлэг цайлган чанарыг хамгаалснаар та зөвхөн Орос улс төдийгүй хүн төрөлхтөнд үйлчилж буй хэрэг юм. Ийм зоримог үзэл бол хүн хоорондын бүх хуваагдлыг даван гарна.

Тиймээс та, Ерөнхийлөгч Путин, өнөөдөр ердөө үзэгнийхээ ганцхан таталтаар энэ үзлийг хэрэгжүүлэхэд тохирсон хүн юм.

Цаг нь болсон байна.

Хүндэтгэсэн, Меланиа Трамп

Цагаан ордон

хариулах

Please enter your comment!
Please enter your name here