/CGTN-news/
[Tweet “БНСУ-ын хууль тогтоох байгууллага Үндэсний ассемблэйг сонгох 21 дахь удаагийн сонгуулийг 2020.04.15 буюу өнөөдөр 06:00-18:00 цагт явуулна. “]Үндэсний Ассемблейн 300 гишүүнийг сонгуулийн тойргуудаас 253, пропорциональ намын жагсаалтаас 47 гишүүнээр сонгоно.
[Tweet “БНСУ нь COVID-19 тахлын дэгдэлтийн үеэр үндэсний сонгууль явуулж буй анхны улс болж байна.”]Тус сонгуулийн хүрээнд 44 сая сонгогчдод зориулсан 14,330 санал авах байр бэлтгэж, мөн Сөүл, Дегу хотуудад 3000 гаруй Ковид-19 өвчтөн, 900 гаруй эмнэлгийн ажилтнуудад зориулан тусдаа санал авах байр бэлтгэсэн байна. Үүний зэрэгцээ онцгой хорио цээрийн дор байгаа хүмүүс гэрээсээ шуудангаар саналаа өгөх боломжийг бүрдүүлжээ.
Сонгууль зохион байгуулах хорооноос ‘‘Сонгууль явагдах үеэр бүх сонгогч санал өгөх байранд орохдоо халуунаа шалгуулж, гар ариутгагч болон бээлийгээр хангах бөгөөд хүн бүр маскаа зүүж ирэх, сонгууль өгөх байрны гадаа ээлж дарааллаа хүлээж байхдаа бие биенээсээ дор хаяж нэг метр зайтай байх ёстой зэргийг хатуу шаардана’’ гэж мэдэгджээ. Мөн 37.5 хэмээс (99.5 ° F) дээш температурын халуунтай сонгогч тусгай бэлтгэсэн санал өгөх байранд очиж саналаа өгөх юм байна.
Тус улсад 4-р сарын 14-ны өдөр 27 шинэ халдвар бүртгэгдсэн байна.