АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Европын удирдагч нартай Цагаан ордонд уулзсан уулзалт дэлхий нийтийн хэвлэл, мэдээллийнхний анхааралд байсаар байна.
Уулзалтын үеэр хэн, юу ярьсныг хүргэе.
В.Зеленский: Бид бүгдээрээ энэ дайныг дуусгахыг хүсэж байна, ОХУ зогсоохыг…
В.Зеленский: АНУ аюулгүй байдлын хүчтэй дохио өгөх нь чухал
Д.Трамп: Өнөөдөр ямар нэгэн шийдвэрт хүрнэ гэж бодож байна. Тэр шийдвэр магадгүй аюулгүй байдлыг хамруулсан байна.
В.Зеленский:Аюулгүй байдлын баталгаа гэх мэт эмзэг асуудлыг бид ярьж байна.
Д.Трамп: Эцэст нь энхийн гэрээ байгуулах боломжтой. Бид үүнийг маш ойрын үед хийх боложтой.
Д.Трамп: Бид юун түрүүнд маш яаралтайгаар гал зогсоохыг эрхэмлэж байна.
Д.Трамп: Бид хэн юу хийх талаар авч үзэх болно.
Д.Трамп: Бид бүгдээрээ Украины эсрэг довтолгоог саармагжуулах гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж байна.
Д.Трамп: Мөн бид боломжит газар нутгийн солилцооны асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.
Д.Трамп: АНУ, Украйн, ОХУ 3 талын хэлэлцээрийг зохион байгуулах болно.
Д.Трамп: Удахгүй амжилттай өдөр хүрэлцэх ирэх ёстой.
Д.Трамп: В.Путинтэй албан бусаар ярилцсан. Уулзалтын дараа мөн утсаар ярих болно
ЕХ Вон Дер Лен: Аюулгүй байдлын хамгаалалт маш чухал!
В.Зеленский: Аюулгүй байдлын хамгаалалтын ямар баталгаа байна өгөх вэ?
Д.Трамп: Бид аюулгүй байдлын хамгаалалтын талаар хэлэлцэх ёстой6
Бид энхийн төлөөх тохиролцоог тэдний эрх ашгийг хүндэтгэн хэлэлцэж чадна.
Д.Трамп: Нэг юм уу хоёр долоо хоногт бид шийдэж чадна. Энэ боломжтой зүйл. Хийхэд болохгүй зүйлгүй.
Д.Трамп: В.Путин хариулт хайж байна
Э.Макрон: Бид бүгдээрээ гал зогсоох санаачилгыг дэмжиж байна. Германы Мерз: Бид бүгдээрээ гал зогсохыг харахыг хүсэж байна.
















