Орос улсад сүүлийн 24 цагийн дотор 2,774 шинэ COVID-19 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 21,102 болж, 85 бүс нутгийн 82-ийг нь хамарчээ.
2020.4.14-ны байдлаар амиа алдсан хүний тоо өдрийн 170-д хүрч,вирус тархсанаас хойш нийт 1694 хүн эдгэрсэний 224 хүн нь сүүлийн 24 цагт эдгэрсэнээр бүртгэгдсэн тухай Оросын коронавирусийн хариу урвалын төвийн мэдэгдэлд дурджээ.
Тус улсын хамгийн их хохирол амссан хэсэг болох Москва хотод нийт 13,002 тохиолдол бүртгэгдсэний 1449 тохиолдол нь сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна.
[Tweet “Орос улсад анхны COVID-19 1-р сарын 31-нд илэрсэн бөгөөд 3-р сарын сүүлчээс хойш тархац хурдтай нэмэгджээ.”]Нийт халдвар авагчийн тоо 4-р сарын 9-нд 10,000 байсан бол 4-р сарын 14-ны байдлаар 21,000 давж огцом өсөв.
“Халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Орос улсад байдал улам хурцдаж байна’’ гэж Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт COVID-19-той тэмцэх талаар хийсэн засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзах уулзалтын үеэр хэллээ. [Tweet “Мөн тэрээр хэрэв байдал улам муудвал COVID-19-тэй тэмцэхэд Орос улс цэргийн нөөцөө ашиглаж магадгүй гэж мэдэгдэв. “]
Эх сурвалж (ууд): Синьхуа мэдээллийн агентлаг