Эх оронч сонголт буюу цар тахал солонгосчуудыг мохоож чадсангүй

699

Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассемблэйн 21 дэх удаагийн сонгууль өрнөж байна.  Сонгуулийн ирц маш өндөр байгаа ажээ.[Tweet “Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассемблэйн 21 дэх удаагийн сонгууль болж байгаа бөгөөд сонгуулийн ирц маш өндөр байна.”]

Санал хураалт 06.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд 13.00 цагийн байдлаар 52 хувийн ирцтэй байна.

Гэртээ тусгаарлагдсан иргэдийн хувьд 18.00 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17.20-19.00 ба 18.00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна.

Харин халдвартай өвчтөнүүдийн хувьд “оршин суух хаягаар өгөх санал хураалт”-ын бүртгэлд хамрагдах боломжтой юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here