Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалт Тяньжин хотод болж байна.
Путин Хятад, Оросын хооронд унасан худалдааны эргэлтийг сэргээхийг эрмэлзэж байна гэж Оросын эх сурвалжууд дээд хэмжээний уулзалтын өмнө Ройтерс агентлагт мэдээлжээ. 2022 оны 2-р сард Москва Украиныг эзлэн түрэмгийлсний дараа барууны түншүүд Оростой харилцаагаа таслахад Хятад улс тусламж үзүүлж, Оросын нефтийг худалдан авч, бараа бүтээгдэхүүнээ зарж, хоёр талын худалдаа 2024 онд 245 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон юм.
Гэсэн хэдий ч 2025 оны 1-р сараас 7-р сар хүртэл худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.1%-иар буурсан нь Орос руу автомашины импорт буурч, Хятад руу нефтийн экспорт буурсантай холбоотой аж.

Путин Украины асуудлаарх Энэтхэг, Хятадын саналд талархаж байна гэжээ
ШХАБ дээр тавьсан илтгэлдээ Путин “8-р сард АляскадТрамптай хийсэн дээд хэмжээний уулзалт ОХ-Украины дайныг зогсоох замыг нээж чадна” хэмээн онцолжээ.
Мөн тэрээр ОХУ-Украины хямралыг зохицуулахад чиглэсэн Хятад, Энэтхэгийн хүчин чармайлт, саналуудад талархаж байгаагаа илэрхийлжээ.
Харин Ши Жиньпин дэлхийн хоёрдугаар дайны түүхийн “зөв үзэл”-ийг сурталчлахыг удирдагчдад уриалжээ

Япон улс албан ёсоор бууж өгч, дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойд зориулан Хятад улс есдүгээр сарын 3-нд Бээжин хотноо “Ялалтын баярын” парад зохион байгуулах гэж байна.
Парадын өмнө Бээжин 1937-1945 оны хооронд Ази, Европын театруудад фашистын эсрэг тэмцэлд Хятад, Зөвлөлт Орос хоёр чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч Дэлхийн 2-р дайны түүхийг харуулах кампанит ажил эхлүүлжээ. Хятад улс 35 сая гаруй хүн амаа алдсаны дотор 300 мянга нь 1937 оны Нанжингийн их хядлагын үеэр Японы цэргүүдэд амиа алдсан гэж мэдэгджээ.
Мөн түүний гол уриалга нь “хүйтэн дайны сэтгэлгээ”-ээсээ салж, “хиймэл оюун ухаанд хамтран ажиллахыг уриаллаа.

















