Монголбанкнаас гаргасан хэрэглээний, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр төдийлөн хэрэгжихгүй, арилжааны банкууд нь зээлийн хүүг хойшлуухагүй байгаа нь иргэдийн дунд асуулт дагуулсаар байна. Харин өчигдөр/2020.04.15/ болсон Өргөдлийн байнгын хорооны хурлаар уг асуудлыг тодорхой болгожээ.
Юун түрүүнд [Tweet “Монголбанкнаас нэгдсэн байдлаар дагаж мөрдөх журмыг гаргахаар болсон байна”]. Уг журмыг арилжааны банкуудаар мөрдүүлэх, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар тусгах, ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж УИХ-д танилцуулах юм байна.