Дэлхийн 2-р дайны ялалтын парадыг БНХАУ-ын төв талбай ТяньАньМинд зохион байгуулж байна. Уг парадад ШХАБ-ын төрийн тэргүүнүүдээс гадна, БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ун нарын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.
Умардын удирдагч Ким Чен Ун охин Ким Жү Аэ-ын хамт Бээжинд ирсэн нь түүнийг өв залгамжлагчаараа бэлдэж байгаа гэсэн таамаглалыг бататгаж байна хэмээн дэлхий нийтийн хэвлэлүүд онцолж байна.
Кимийн охин аавынхаа хамт хуягласан галт тэргээр Бээжингийн галт тэрэгний буудалд ирж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон бусад өндөр албан тушаалтнууд угтан авчээ. Энэ нь Хойд Солонгосоос бараг гардаггүй Ким охиноо олон улсын айлчлалд авч явсан анхны тохиолдол гэж үзэж байна.
Хятад улс цэргийн техник хэрэгслээ ирээдүйн дайн хийх гэж буй дарааллаар харуулжээ
NBC news-ийн онцолсноор цэргийн техник хэрэгслээ ирээдүйн дайн хийх дарааллар харуулсан байна. Хятад улс “YJ” ангиллын пуужингаа үзүүлэв. Энэ нь ихэвчлэн дунд тусгалын хөлөг онгоц эсэргүүцэх баллистик пуужин бөгөөд шумбагч онгоц зэрэг хэд хэдэн платформоос харвах боломжтой аж.

Мөн шинэ YJ-17 зэрэг янз бүрийн хэт авианы пуужингуудыг харуулсан. Хятад улс Тайвань болон Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байгаа Ази Номхон далайн бүс нутагт цэргийн интервенц хийх тохиолдолд хөлөг онгоц эсэргүүцэх пуужин АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудад томоохон аюул учруулах болно. Энэ цуврал нь “Тэнгисийн цэргийн алсын зайн хурдан цохилт өгөх чадварыг сайжруулж, тэнгисийн эрхийг хамгаалах, далайн хяналтыг эсэргүүцэх “стратегийн алх” болж байна” гэж Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлжээ.
Мөн энэ үеэр Хятад Улс дөрөв дэх үеийн үндсэн байлдааны танкийн анхны загвараа танилцуулжээ.



ТяньМэний талбайн эргэн тойронд сөнөөгч онгоцууд өнгөт утаа гаргаж, 80 мянган тагтаа, 80 мянган бөмбөлөг хөөргөжээ.

Путин цэргийн парадын үеэр Кимтэй уулзах урилга илгээсэн гэж Путины гадаад бодлогын дээд туслах мэдэгджээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп,
“Хятадын ялалт, алдрын төлөөх эрэл хайгуулд олон америкчууд амиа алдсан. Тэднийг эр зориг, амиа золиосны төлөө зүй ёсоор хүндэтгэж, дурсана гэдэгт найдаж байна!” хэмээн бичжээ.
“Хятадын ялалт, алдрын төлөөх эрэл хайгуулд олон америкчууд амиа алдсан. Тэднийг эр зориг, амиа золиосны төлөө зүй ёсоор хүндэтгэж, дурсана гэдэгт найдаж байна!” хэмээн бичжээ.

















