Х.Нямбаатар: Ардчилал ярьдаг намчин, биеэ үнэлж жиргэдэг нэг өвгөн шинэ цэвэрлэх манай намын гавьяа гээд жиргэхээр нь бичлээ

245
Хотын дарга Х.Нямбаатар Шинэ цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтад орох ч лагийн үнэр арилахгүй талаар онцолжээ.
Тэрээр,
-Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр баригдаж байгаа саарал ус дахин боловсруулах үйлдвэрт технологийн ус нийлүүлж чадахгүй. Учир нь хүнсний, арьс ширний, ноос ноолуурын гэх мэт үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламж барихгүйгээр одоогийн байгаагаараа хаягдлаа нийлүүлсээр байх тохиолдолд шинэ цэвэрлэх технологид нийцсэн саарал ус МСС-ийн үйлдвэрт нийлүүлж чадахгүй, уг үйлдвэр ажиллахгүй.
Хоёрт, лаг хатаах, шатаах үйлдвэр Монгодл нэг ч ширхэг байхгүй. Улаанбаатар хот, 21 аймаг, томоохон суурин газрын цэвэрлэхүүд бүгд лагаа байгальд хатаагаад булж байгаа.
Бас Туулын бохирдол арилахгүй. Туул гол зарим газраа 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан. Асар зардал гаргаж лаг хагшаасыг цэвэрлэж сэргэнэ. Бас үйлдвэрүүд урьдчилсан цэвэрлэх барихгүйгээр хэзээ ч асуудал шийдэгдэхгүй.
Улаанбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатаах шатаах үйлдвэрийн тендер удахгүй зарлана. Ардчилал ярьдаг намчин, нэг хорооноос сонгогдож үзээгүй, биеэ үнэлж жиргэдэг нэг өвгөн шинэ цэвэрлэх манай намын гавьяа гээд жиргэхээр нь бичлээ. Ийм биеэ үнэлэгч өвгөд бас манай дарга нараас зардал авч амьдарна. Долооно. Гадаадад зугаална. Харахаар өрөвдөөд байдаг юм, зайлуул. Ихэвчлэн дурсамжаараа амьдарна. Мэдэмхийрнэ. Бурхан өршөөг тэднийг, гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here