Эрх баригч, улс төрчдийн авлига хээ хахууль дээд цэгтээ тулж, тэдний хүүхдүүдийн тансаглал, зугаацлыг эсэргүүцсэн хөдөлгөөн Непалд өрнөж, давлагаа үүссэн байдаг.

Гэвч эрх баригчид цахим сүлжээнүүдийг хааснаар Непалийн залуус гудамжинд гарч үзэл бодлоо илэрхийлэн, улмаар энэ нь жагсаал болон өргөжиж өчигдөр/2025.09.09/-ийн байдлаар жагсагчид Парламентын ордноо шатаан, Засгийн газрын сайд нарын хувийн гэр байшин, хэвлэлийн томоохон компаниудын байр, банк, эрх баригч намын байр зэргийг галдан шатааж, эрх баригч намын тугийг буулган шатаагаад байна.
Үймээний үеэр 20 гаруй иргэн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэх мэдээлэл гарч байна. Мөн жагсагчид сайд нарын гэрт халдах үед Ерөнхий сайд Олигийн гэргий гэртээ түгжигдсэн байсан бөгөөд түлэгдсэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. Жагсагчид Гадаад хэргийн сайд, Эдийн засгийн сайд гэх мэт сайд, эрх мэдэлтнүүдийн эгр халдаж, тэднийг зодох зэргээр эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.
Непалийн жагсаалыг Gen Z үеийнхэн манлайлж байна.
Энэ бүхнээс үүдэн Засгийн газрын тэргүүн болон зарим сайд нар нь нууцаар нисдэг тэргээр зугтаасан ч хаана байгаа нь тодорхойгүй байна. Ингэснээр Непалийн Засгийн газрыг огцорсон гэж зарим хэвлэлүүд мэдээлж байна.

Гэвч ямар нэг сөрөг хүчнээс Засгийн эрхийг авна гэх мэдэгдэл, мэдээлэл ч алга байна. Үндсэндээ Непал улс удирдлагагүй болоход хүрээд байгаа юм.
Иймд Натогийн удирдагчид яаралтай хуралдах шийдвэрийг гаргажээ.

















